Навчаа дорхноо өөр сайн найзтай болов.Учир нь түүнд найзлъя гэсэн хүүхдүүд олон байдаг аж.
Онц сурдаг болохоор тийм юм уу эсвэл ааш сайтай болоод ч тэр юм уу бүү мэд.Тэгээд тэр маш их баяртай
байв.Цэцгээг бүр мөсөн мартжээ.Цэцгээ байнга нүднийх нь өмнө сүүтэгнэнэ.Тэглээч гэсэн Навчаа тоохгүй.
Маргааш болов.Тэгтэл Цэцгээг Навчаатай хамт суу гэж багш нь хэлэв.ӨӨ Яанаа Цэцгээ Навчаагийн дэвтэр
дээр ундаа асгачихлаа?Навчаа уурлаад Цэцгээд ичээх үгс хэлэв. .Цэцгээгийн хацар улайн байв гэсэн ч тэр эргээд
хариу барисангүй.Өөрийнхөө бурууг мэдсэн болохоор тэр.Тэр 2 ийнхүү явааг сурагч Б.Нямдэлгэр миний бие
мэдээллээд дууслаа.
Нийтэлсэн: bbumblai, Нээгдсэн: 94, Засах, Сэтгэгдэл: 7, Жоорло
Хоёр найз
2009-09-30 18:03:33
Навчаа,Цэцгээ хоёр сайн найзууд.Навчаа бол мундаг сурдаг.Харин Цэцгээгийн хувьд тийм биш.Өглөө
тэр хоёр хичээлдээ яван ирнэ.Навчаа ирээд шууд даалгавраа хийнэ.Цэцгээ болохоор цүнхээ орон дээрээ
шидчихээд Навчааг дуудан тоглоё гэхэд Навчаа зөвшөөрөхгүй.Тийм ч учраас Цэцгээ уурандаа бахдаж ядан
байна.Тэрээр гэртээ ирээд ээжээсээ юу хийхийг асуутал ээж нь гэрийн даалгавраа юм уу,гэрээ цэвэрлэ
гэвэл Цэцгээ бухимдана.Ээж нь ажилдаа явлаа миний охин байж байгаарай гадагшаа гарвал хүмүүс аваад
явчихна шүү гэхээр гомдоно.Навчаа гэрийн даалгавраа хийгээд дууслаа.Одоо түүнд нэг ажил үлдсэн нь гэрээ
цэвэрлэх байлаа.Гэтэл тэр огтхон ч төвөгшөөсөнгүй.Шууд л хийж эхэлсэн бол заавал дуусгана.Ингээд Навчаа
бүх ажилаа дуусгалаа.Навчаа,Цэцгээ хоёрын цонх өөд өөдөөсөө харсан байдаг болохоор Цэцгээ байнга
Навчаагийнх лүү харна.Түүнд атаархах сэтгэл төрж түүнийг давах гэж оролдоно.Даан ч бүтэхгүй болохоор
тэр байж ядна.Навчаагийн гэр цэвэрхэн байгааг харсан Цэцгээ шууд муухайгаа харагдуулахгүйн тулд
гэрээ цэвэрлэлээ.Навчаа найз луугаа хартал гэрээ цэвэрлэн байхыг хараад инээмгэлэнэ.Яагаад гэвэл
тэрний залхуу нь үргэлж дийлдэгийг тэр хэн хүнээс сайн мэднэ.Маргааш өглөө Навчаа,Цэцгээ хоёр
сургууль руугаа архах зуураа ийн яриа өрнүүлэв.
- Цэцгээ би өчигдөр танайх руу харсан чинь чи гэрээ цэвэрлэж байна лээ? гэвэл Цэцгээ:
-Яасан атаархаад байгаа юм уу? гэвэл Навчаа сандарч идэж явсан зайрмагаа газарт унагаахад
Цэцгээ өө чи сайн барьж явахгүй яасан юм бэ? гэвэл Навчаа энэ удаа тэсэлгүй:
-Чи ер нь миний найз мөн үү?Яахаараа дандаа хүн балай үгээр өдөж байдаг юм! Би ерөөсөө чамтай
муудлаа.Ийм найзтай байж үзээгүй гээд гүйгээд явчихав.Цэцгээ ер харамссан шинжгүй алхав.Гэтэл
сүүлдээ түүнд ганцаараа байх ямар байдагийг бурхан түүнд үзүүлэв.
Үргэлжлэл бий